Сэтгэлийн Мөн Чанараа Нээхүй, Боть 2
Shar Khentrul Jamphel Lodrö
* Affiliatelinks/Werbelinks
Links auf reinlesen.de sind sogenannte Affiliate-Links. Wenn du auf so einen Affiliate-Link klickst und über diesen Link einkaufst, bekommt reinlesen.de von dem betreffenden Online-Shop oder Anbieter eine Provision. Für dich verändert sich der Preis nicht.
Geisteswissenschaften, Kunst, Musik / Religion/Theologie
Beschreibung
Цагийн хүрдний зам та бидэнд өөрсдийн дотоод чадварыг амьдруулах хийгээд энэ ертөнцийг энх амгалан цогцолсон газар болгоход өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулахад тань зориулсан гүнзгий чадварлаг аргуудыг санал болгож байна. Энэхүү ер бусын гайхамшигтай зам анх удаа ийнхүү алхам бүрийг таниулсан ном болон гарч байгаа бөгөөд үнэн сүжигт шавь нарт эдгээр төгс хийгээд ховорхон олдох системээр амжилттай дадуулан ахих бүтээлч чадварлаг замыг зааж өгч байгаа билээ.
30 гаруй жилийн турш Төвөдийн бүх гол урсгалуудын 25 гаруй хийдэд эрчимтэй суралцсан Ханбрүл Ринбүчи Бурханы сургаалын шимийг ухааран секторын аливаа хязгаарыг арилгахад туслах өргөн ойлголтыг танд санал болгож байна.
Хоёрдугаар ботьдоо Ринбүчи бидний хувийн мэдрэмж дэх дотоод үнэн мөн чанарыг таниулахдаа асрахуй ба энэрхүйд үндэслэсэн байгалын хуулийг онцлох замыг баримталжээ. Хоёр мянга гаруй жилийн өмнөөс уламжилсан бөгөөд энэ хооронд туршигдан батлагдсаар ирсэн эртний мэргэн ухаан болох Цагийн хүрдний гүнзгий замыг Жонангийн урсгалд хэрхэн дадуулан үйлддэг заншлын дагуу та биднийг тэр залуурдах болно. Жинхэнэ авралыг одуулах үнэн эх сурвалж дээр суурилах замаар Ринбүчи бидэнд Бодьсадва Майдарын өргөн үзлийн сургаалын дагуу сэтгэлийн мөн чанараа илрүүлэхийн тулд Шандон Төв Үзлийн ялгамжаат ухааныг сэтгэлдээ хэрхэн бүрэлдүүлэхийг үзүүлэх болно. Дараа нь тэрбээр Цагийн хүрдний Урьдчилсан бэлтгэлийн зэргийн дадлагад орох зааврыг болон Ханьсашгүй Дандарын бясалгалын ховор аргуудад биеэ хэрхэн бэлтгэхийг та бидэнд таниулах болно.
Kundenbewertungen
tibetan, buddhism, buddhist, sacred-truth